2011-02-22
Ээмэг, үнэртэй ус, цаг агаар, хоосон ходоод бүгд толгойн өвчний дайсан
Хүний тайван бус байдлыг, биеийн тавгүйдлийг илтгэдэг хамгийн тод илрэл нь толгойн өвчин. Биеийн эсэргүүцэл, ямар нэгэн өвчний улмаас биш шалтгаангүй ч юм шиг толгой өвдөж эхлэх нь цаанаа хэд хэдэн шалтгаантай л байж таардаг. Хэд хэдэн шалтгааныг шинжээчид гаргажээ. Ээмэг Хүмүүсийн гадаад байдалдаа анхаарч эдэлж хэрэглэдэг эд зүйлс толгой өвтгөхөд хүргэдэг аж. Ээмэг, малгай, үсний боолт, үс засалт хүртэл толгой өвдөхөд хүргэдэг байна. Учир нь хvний бие махбодид үй түмэн мэдрэлийн цэг бий. Хэрвээ та мэдрэлийн цэг буй газраа цоолж, элдэв зүүлт зүүх, үснийхээ боолтыг буруу авахад л мэдрэлийн цэгүүдэд цочроо өгч эхэлдэг. Элдэв гоёл зүүлт чимэгнээсээ бага ч болов татгалз. Энгийн үед төдийлэн шаардлагагүй байдаг элдэв гоёлоо зөвхөн үдэшлэг баяр ёслолд очихдоо л хэрэглэ. Тэр эд зүйлсийн өдөржин зүүгээд явах шаардлага тийм ч их байхгүй л байх. Yнэртэй ус Хүнийг юунаас ч илүүгээр хүнд ойлгуулах, сайхан харагдуулах,сэтгэл татах зүйл бол мэдээж хэрэг үнэртэн. харин бусдад таалагдаж бусдыг татхаасаа гадна түлхэж ч мэдэх. Үнэрч хамартай хүмүүст энэ нэлээд тулгардаг. Yнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, угаалгын нунтагнаас болоод толгой нь хүчтэй өвдөж эргэж, бүүр бөөлжис нь цутгадаг. Хурц үнэр нь хүний хамрын мэдрэлийн судсыг цочроож төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг байна. Хамт байдаг боло хамт ажилдаг таны ойр орчинд байнга хурц үнэртэн хэрэглэдэг хүмүүс байдаг бол аспирин, ибупрофен хэрэглээрэй. Эдгээр эм зөвхөн өвчнийг чинь намдаагаад зогсохгvй, мэдрэлийн системийг тайвшруулдаг байна. Цаг агаар Агаарын даралт, цаг агаар, нарны тусгал өөрчлөгдөх бүрт бидний эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Цаг уурын энэ өөрчлөлт нь бидний тархины ажиллагааны био болон эрчмийн хэмнэлтэй холбоотой байдаг. Хими, эрчмийн хэмнэлийн өөрчлөлт нь төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ер нь толгойн бүхий л өвчний 50 орчим хувь нь үүнтэй холбоотой байдаг гэж үзжээ. Хоосон ходоод Хүн хэтэрхий их өлсөх нь сайн зүйлд хэзээ ч хүргээгүйг нотолдог. хүмүүс санаатай болон санамсаргүй ажлын байдлаас шалтгаалан хэт их өлсдөг. Хүн ажилдаа хэт улайрснаас болоод олон цагаар хоолгvй суух тохиолдол бий л дээ. Энэ нь хэдхэн цагийн дараа толгойн өвчлөлд хүргэдэг. Учир нь цусан дахь сахарын хэмжээ багасдаг байна. Тэгэхээр мэдрэлийн системийн өөрчлөлт нь өгч толгой өвдөхөд хүргэдэг гэж судлаачид үздэг. Бас нэг зүйлийг сануулахад хүн өлссөн үедээ чихэрлэг зүйл болон амттан идэж болохгүй. Энэ нь толгойг бүр өвтгөдөг байна.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 381 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|