hel.bol.soyol.mn

2011-03-28

Гэрийн даалгавар 11-р анги

1. Уншсан үргэлжилсэн үгийн зохиолоосоо 2-ыг сонгон аваад зохиомжийн онцлогийг харьцуулан тайлбарлан бич. 5 оноо
2.Дараах даалгаврын зөв хариултыг сонгон тэмдэглэ.
1. Гурван бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг тодорхойл
                        A. Од түгэх     B. Ерөөлийг сонсох    C. Хөгшдийн ерөөлийг сонсох    D. Адуу янцгаах     E. Хээр талд
2. "Хээр талд адуу янцгаан, мэлхий нойрмог дуугаар вааг вааг гэж, ноход хөв хөв хуцна." өгүүлбэрээс захын дэлгэрүүлэгч гишүүнийг
     олоорой.
                        A. адуу    B. хөв хөв   C. хуцна    D. янцгаан    E. хээр талд
3. Дараах өгүүлбэрийг салаалах хувиргалаар хувиргасныг ол.
     " Хээр талд адуу янцгаан, мэлхий нойрмог дуугаар вааг вааг гэж, ноход хөв хөв хуцна.
            A. Адуу янцгаан, мэлхий вааг вааг гэж, ноход хуцна.
            B. Хээр талд адуу янцгааж, мэлхий нойрмог дуугаар вааг вааг гэж ноход хөв хөв хуцна. 
            C.Хээр талд адуу янцгаан, ноход хөв хөв хуцан, мэлхий нойрмог дуугаар вааг вааг гэнэ.
            D. Одод түгсэн дулаахан шөнө хээр талд адуу янцгаан, мэлхий нойрмог дуугаар вааг вааг гэж ноход хөв хөв гэж хуцна. 
            E. Хээр талд адуу янцгаан мэлхий вааг вааг гэж ноход хуцна.
4. "Улаан шугамтай муутуу цаасан дээр бичсэн бичгийг нэг ч удаа түгдрэлгүй дуржигнуулан уншиж байгаа Эрдэнийг хараад Итгэлт ихэд гайхав." тодруулсан өгүүлбэр нь ямар утгатай вэ?
                       A. Шинжийн утгатай   B. Тодотгосон утгатай   C. Шалтгааны утгатай  D. Орны утгатай
5.Торгон дээлтэй, нарийхан цагаан хуруутай ноён түшмэл нарийн уншдаг бичгийг уранхай дээлтэй, туранхай царайтай хатуу ажилд эвэртэж борлосон гартай цагаачин уншиж байлаа.  Гэсэн өгүүлбэр санааны ямар харьцаанд байна вэ? 
                      A. ойролцоо    B. Эсрэг    C. Төсөөт   D. Зүйлчилсэн    E. Ондоошсон
6. "Эрдэнэ надтай данс бодно." -онцолсон хэсэг ямар гишүүн болох вэ?
                      A. Шууд тусагдахуун өгүүлбэр  B. Цөм бүтцийн өгүүлбэр  C. Дэд дэлгэрүүлэгч үйлийн тодотгол 
                      D. Тусагдахуун өгүүлэхүүн      E. Өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн
7. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг нь сайртай бор хөлөө, нөгөөдөх нь цээжиг биеэ ил гарган балчир хоёр хүүдээ хувь тавьж байгаа нь энэ. Өгүүлбэрт төлөөлөх утгатай үг хэд байна вэ?
                      A. нөгөөдөх нь, энэ (2)    B. Нэг нь, нөгөөдөх нь, энэ, хоёр хүү, хувь (5)    C. нэг нь, нөгөөдөх нь, энэ, хоёр хүү (4)
                      D. энэ (1)    E. нэг нь, нөгөөдөх нь, энэ (3)
8. "Хойд уулын энгэрээр дун цагаан цас гилтгэнэн түүний зах сэжүүр нь сэмэрч, хайлан борлосныг харахад, өвлийн хүйтэнд онд орж ядсан эцэнхий туранхай үхэр мал хөл дээр гарч, үүгээр түүгээр ширвэн явцгаадаг нь санагдана." Өгүүлбэрийн "мал хөл дээр гарах" гэсэн хэлц ямар утгатай вэ?
                     A. мал хөлөө дээр дээр өргөж явах    B. цас хайлж борог өвс цухуйхад мал түүний хойноос хөөцөлдөх
                     C. хүйтний илч харихаар даарахаа болих      D. цас хайлж ус болон урсахаар уух гээд  
                     E. гилтгэнэсэн цасанд нүд нь гялбаад
9.Үйлийн эзэн тэг хэлбэрээр илэрч буй өгүүлэхүүнийг олоорой
                     A. гилтгэнэн, сэмэрч    B. хайлан, борлосон    C. онд орж, хөл дээр гарч     D. харахад, санана    E. ширвэн явцгаадаг
10. "Байгаль ертөнцийн хишиг бүрдэж, малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө билээ." Өгүүлбэрийн онцолсон хэсгийг аль үг хэллэгээр солин найруулбал утга нь алдагдахгүй байх вэ?
                     A. тэнгэрээс хур бороо гуйж     B. байгаль дэлхий дэлгэнэж    C. газар тэнгэртээ цай, сүүний дээж хүргэж

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 408 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Bi hunii surdgiig surah yostai

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Ганди
. jakina
. Yahoo.nice
. suvdmaa_suugii
. Нар өвөртөлсөн уул
. uyngaa
. Naagii-21

Тоолуур

Миний блогийн 23172 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 12 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн