hel.bol.soyol.mn

2011-02-22

Уруулаа хэрхэн арчлах вэ

Та Мэрилин Монро, Гвэн Стефани, Мадоннагийн уруулыг хараад үүнийг зөвхөн мэргэжлийн хүмүүс л хийж чаддаг байхдаа хэмээн бодож байсан уу?Эмэгтэй хүний хувьд уруулын будаг нь өдөр тутмын хэрэглээ байдаг шүү дээ. Зарим хүмүүс ер уруулын будаг түрхэдэггүй ба уруул нь хатсан, шүд нь уруулын будаг болсон гээд гадаад үзэмжийг гутаах олон алдаанууд гарч ирдэг. Эмэгтэй та хамгийн сайхнаараа харагдахыг хүсэх юм бол уруулаа зөв будаж сурах ёстой. Яагаад гэвэл эмэгтэй хүнийг чимдэг 2 гол зүйл нь нүд ба уруул байдаг. Тэгэхээр та уруулын будгаа зөв, сайхан будаж сурах юм бол гарцаагүй сайхан харагдах болно. Та дараах зааврыг дагаснаар уруулаа будаж сурах болно. Мэдээж цэвэрхэн уруулаас эхэлнэ. Уруулаа юуны өмнө цэвэрлэж, чийглэх хэрэгтэй. Чийглэхийн тулд шингэн лосион, эсвэл усаар ч чийглэж болно. Мөн уруулын будгаа турхэж эхлэхээсээ өмнө шүдээ угаачихсан байх хэрэгтэй. Хэрвээ та уруулын будгаа түрхэсний дараа шүдээ угаах юм бол уруулын будаг тань арилах болно. Уруулныхаа хэлбэрийг тодорхойл. Эхлээд та уруулынхаа хэлбэрийг тодорхойлохын тулд хүрээлэгчийг хэрэглэнэ. Хүрээлэгчээ сонгохдоо уруулын будагтайгаа төстэй өнгийг сонговол зүгээр. Гэхдээ яг адил өнгөтэй байх ёсгүй шүү. Уруул хүрээлэгч нь яг уруулын хэлбэрийг тодорхойлдоггүй боловч уруулын будгийг тань хальж гарах, хэлбэргүй болохоос сэргийлж чаддаг байна. Эхлээд дээд уруулынхаа төв хэсгээс эхлэх хэрэгтэй. Мөн уруулныхаа булангуудыг бүдэгхэн тодорхойлох хэрэгтэй ба доод уруулныхаа төв гол хэсэгт нь цэг тавих хэрэгтэй. Ингэсний дараагаар та тавьсан цэгүүдээ хооронд нь холбож уруулныхаа бүтэн хэлбэрийг гаргаж ирнэ. Мөн уруулныхаа хэлбэрийг хүрээлэгчээр өөрчилж болдог. Жишээ нь хэт нарийн, хэт том уруулыг та хүссэнээрээ засаж болно. Гэхдээ та хүрээлэгчийг хэт их хэрэглэх нь уруулыг тань хачин харагдуулах болно шүү. Уруулаа чийгшүүл Уруулын будаг түрхэх үед уруулаа зөөлөн болгохын тулд эхлээд уруулын тос түрхэх хэрэгтэй. Тос буюу уруулын чийгшүүлэгч тосоо түрхэхийн тулд эхлээд дээд, дараа нь доод урууландаа түрхэх хэрэгтэй. Энэ нь таны уруулыг уруулын будаг хүлээж авахад бэлтгэж байгаа хэрэг юм. Уруулаа чийгшүүлсэний дараа уруулын будаг түрхэх юм бол будаг ямар нэг торох зүйлгүйгээр түрхэгдэх болно. Өнгө Цагаан цайвар арьстай эмэгтэйчүүд гялалзсан ягаан өнгөнөөс татгалзах хэрэгтэй байдаг. Учир нь энэ нь тэднийг яг л нүүрээ угаачихсан мэт харагдуулдаг байна. Харин тод ягаан өнгөнүүд тохиромжтой юм. Мөн улбар шар, зэсэн өнгөнүүд эмэгтэйчүүдийг нэг хэвийн уйтгартай харагдуулах нь байдаг. Мөн та нүдний тень, хувцастайгаа уруулын будгаа тааруулж болно. Уруулын будгийг шууд савнаас нь түрхэх нь зүгээр боловч багсаар түрхэх нь илүү сайн, өөрийхөөрөө будах боломжийг олгодог давуу талтай байдаг. Эхлээд дээд уруулныхаа дунд хэсгээс будаж эхлээд дээд уруулаа будаж дуусгана. Харин дараа нь доод уруулаа будна. Дараа нь та дээд доод уруулныхаа өнгө нь ижил байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Уруул өнгөлөгчийг хэрэглэ Уруул өнгөлөгч түрхэхдээ яг уруулын будаг түрхэсэн байдлаараа түрхэх хэрэгтэй. Хэрвээ хэт гялалзсан болчихвол салфеткаар дарж багасгаж болно. Ер нь бол уруулын будагнууд 2-3 цаг будгаа хадгалдаг. Тэгэхээр та 2-3 цагийн дараа будгаа сэргээж байх хэрэгтэй. Нас ахиж буй эмэгтэйчүүд хэрхэн уруулаа будвал зохих вэ? Хүн хөгширөх тусам арьс сулардаг ба үүнийг дагаад уруулын арьс мөн сулардаг. Тэгэхээр түүнийг дагаад уруулаа арчилах арчилгаа нэмэгддэг байна. Та юуны өмнө уруулын будаг түрхэхдээ эхлээд суурь түрхэх хэрэгтэй. Энэ нь таны уруулыг тэгш, нэг түвшинд болгодог учир будгийг илүү сайн, тогтоцтой байлгадаг байна. Эмэгтэй хүмүүсийн гаргадаг нэг алдаа бол олон нийтийн газар уруулын будаг түрхэх байдаг. Тиймээс та 00 өрөөнд орж уруулын будгаа түрхэх хэрэгтэй юм. Заримдаа уруулын будаг шүдэнд наалдах тохиолдол гардаг шүү дээ. Тэгэхээр та уруулын будгаа түрхэсний дараа уруулныхаа завсар салфетка хийж бага зэрэг уруулаа жимийх хэрэгтэй. Энэ нь таны уруулны доторх уруулын будгийг арилгадаг учир таны шүдэнд уруулын будаг наалдахгүй юм. Мөн юм уух үед аягандээр уруулын будаг үлдэх тохиолдол гардаг. Та үүнээс сэргийлэхийн тулд юм уухаасаа өмнө уруулаа бага зэрэг долоогоод чийгшүүлчих хэрэгтэй. Тэгэх юм бол аягандээр уруулын будаг тогтох нь бага байдаг байна. Ингээд та дээрхи зөвөлгөөнүүдийг хэрэгжүүлэх аваас сайхан уруултай харагдах болно. Танд амжилт хүсье.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 669 удаа

Сэтгэгдлүүд

2017-01-19 -

Бичсэн: ezochin
dajgui
. Шууд холбоос

2011-05-15 -

Бичсэн: Зочин
гоё шүү баяртай байна баяртай байна зүрх өвдөх зүрх өвдөх
. Шууд холбоос

2011-04-01 -

Бичсэн: Зочин
:0134:Saikhan zubulguu bna.bayarlalaa
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Bi hunii surdgiig surah yostai

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Ганди
. jakina
. Yahoo.nice
. suvdmaa_suugii
. Нар өвөртөлсөн уул
. uyngaa
. Naagii-21

Тоолуур

Миний блогийн 25811 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 16 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн