Нүүрээ буддаггүй хүнд туршлага илүүдэхгүй. Нүд Нүдээ нямбай сайхан будах нь нүдийг байгаагаас нь илүү гоё, үзэсгэлэнтэй болгодог. Хэрэв чанаргүй муу хийвэл үр дүн нь шууд л эсрэгээр гарах болно. Yүнээс зайлсхийхийн тулд доорх алхмуудыг зайлшгүй мөрдөөрэй. 1-р алхам Эхлээд нүдний доод болон дээд зовхиндоо өө дарагч тавиарай. Энэ нь зөвхөн нүдэн доорх хар зураасыг арилгаад зогсохгүй мөн гайхамшигтай будалтын суурь болдог. 2-р алхам Нүдээ хүрээл. Шингэн хүрээлэгч харцыг илүү хурц болгодог. Гэхдээ нүд рүүгээ оруулахгүйн тулд маш нямбай хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улайж, цочрол өгнө. 3-р алхам Дээд талын сормуусныхаа дээгүүр хүрээл. 4-р алхам Дээд болон доод зовхиндоо тень, дараа нь сормуусны будгаа хоёр давхарлан будаарай. Чиний косметик дотор заавал байх зүйлс: Шингэн хүрээлэгч: Yдшийн будалтанд тохирно. Гэхдээ дасгал сургууль их шаарддаг. Харандаа: Илүү их хэрэглэгддэг. Сонголт хийхдээ хэр зөөлөн байгааг нь анхаар. Зөөлөн харандаа амархан гардаг. Нунтаг тень: Янз бүрийн өнгөтэй, саатай саагүй байдаг. Дор хаяж нэг саармаг өнгөтэй байх хэрэгтэй. Саатай бор эсвэл хар. Тосон тень: Түрхэхэд амархан. Саатайг нь сонгож авсан нь дээр. Дур булаам төрхтэй болгоно. Сормуусны будаг: Харцыг илүү хурц болгож, тодотгож өгнө. Хар болон бор өнгө ямар ч нүдэнд илүүтэй зохидог. Санамж: - Бусад будгаа баллахгүйн тулд нүдэн доороо нунтаг пудр зузаан үеэр түрхээд харин дууссаныхаа дараа арилгаж болно. Уруул Уруулын будаг бол эмэгтэй хүний косметикт маш хүндтэй байр суурь эзэлдэг. Энэ нь ч гайхмаар зүйл биш юм. Уруулын будгийн тусламжтайгаар нүүр царайгаа өөр төрхтэй болгож болно. 1-р алхам Уруул чинь хагарсан бол ямар өнгө зохихыг нь туршиж үзэх гэсний ч хэрэггүй. Хуурайшсан урууланд түрхэгдсэн будагнаас муухай харагддаг зүйл байхгүй. 2-р алхам Уруулын будаг ямар өнгөтэйгээс үл хамааран уруулаа үргэлж харандаагаар уруулын өнгөтэй төстэй өнгөөр хүрээлж бай. Уруулын будгаа илүү удаан тогтоолгохын тулд харандаагаар уруулаа эхлээд буд. 3-р алхам Уруулын будгийг бийрээр түрхсэн нь дээр. Амны булангаа хэтэрхий нямбай будах хэрэггүй. Будаг нь урсаж магадгүй. 4-р алхам Будгаа хоёр давхар будвал өнгө нь илүү ханасан мэт харагдана. Чиний косметик дотор заавал байх зүйлс: Гялгар өнгөтэй уруулын будаг: Зөөлөн, чийгшүүлэх чанартай. Сайн тавигддаг. Гэхдээ хоол идэж, юм ууж, үнсэлдсэний дараа дахиад сэргээж будах хэрэгтэй болдог. Саа: Уруулыг памбагар, дур булаам болгон харагдуулдаг. Гэхдээ үсэндээ анхаарал тавь. Урууланд хүрээд нүүрээр чинь дүүрэн саа болгож болно. Хагас тунгалаг будаг: Уруулыг гялалзсан болгож, хөнгөн зөөлөн өнгө өгдөг. Зузаан үеэр тавигддаг. Тийм болохоор хурц өнгөнд дургүй хүмүүст илүү тохирдог. Тогтвортой будаг: Өнгө нь бүхэл өдөржингөө сэргээлгэхгүйгээр тогтдог. Гэхдээ уруулыг хатааж хуурайшуулдаг. Бүдэг өнгөтэй болгодог.
|
2011-03-06 -